ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МАЛЧДАД ТУСЛАМЖИЙН ГАР СУНГАХЫГ УРИАЛЛАА

2023.12.18

Аймгийн хэмжээнд цасны зузаан дунджаар 10-19 сантиметрт хүрч хатууран малын бэлчээргүй болж байгаа нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсгээд байна. Иймд Хэнтий нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж эрхлэгчдийг малчдад тусламжийн гар сунган сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.