ХЭНТИЙ АЙМГИЙН ШИЛДЭГ 5 БАГШ ШАЛГАРЧ 5.0-25.0 САЯ ТӨГРӨГИЙН ЭЗЭД БОЛЛОО

2023.12.15
Багш нарын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах, ур чадварыг нь бодитоор үнэлэх, харилцан туршлага солилцох зорилготой “Би Хэнтийн багш” шилдэг багш шалгаруулах аймгийн Засаг даргын нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо.
1-3 дугаар байрт шалгарсан 5 багшийг 5.0-25.0 сая төгрөгөөр урамшуулж байгаа бол сүүлийн шатанд шалгарсан 21 багшид тус бүр 500,0 мянган төгрөгийн шагнал гардууллаа.