ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХХААГ-Т “НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ” БАЙГУУЛЛАА

2023.12.15
Аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан сумдаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээ авахад бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор УОК-ын даргын 08 дугаар тушаал, аймгийн Засаг даргын “Нэгдсэн шуурхай штаб” байгуулах тухай 05 дугаар тушаалын дагуу Хүнс хөдөө аж ахуйн газарт “Нэгдсэн шуурхай штаб” байгууллаа.
Үүнтэй холбогдуулан салбар хоорондын хамтын ажиллагааг хангуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газарт үүрэг болголоо.