MON-X ИННОВАЦИЙН ХӨТӨЛБӨРТ ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАЛУУС ШАЛГАРЧ 20,0 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВЛАА

2023.12.15
Монгол Улсын хэмжээнд БҮС, ОРОН НУТАГ, НИЙСЛЭЛД тулгамдаж буй асуудлыг шинэлгээр, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөр нь 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдэг төслүүдээ шалгарууллаа.
Уралдаан 4 үе шаттайгаар зохион байгуулагдаж ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрт нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт болох 20’000’000₮-ийг олгосон юм.
Үүний нэг нь Хэнтий аймгийн оролцогч С.Нямсүрэнгийн “Хүүхэлдэйн контент” төсөл шалгарч 20’000’000 төгрөгөөр шагнагджээ.