“ОЮУНЛАГ ХЭНТИЙ” СУРАГЧДЫН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2023.11.15
Хэнтий аймгийн төгсөх ангийн сурагчдад зориулан ЭЕШ-д амжилттай бэлдэх, гадаад улсад суралцах боломж, дотоод гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд амжилттай оролцох, англи хэлний мэдлэгээ сайжруулах зэрэг олон талт мэдээллийг хүргэх харилцан туршлага хуваалцах зорилготой “Оюунлаг Хэнтий” сурагчдын өдөрлөг өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Сурагчдын өдөрлөгт Чингис хотын төвийн 5-н сургууль болон Бэрх хотын 10-12-р ангийн 800 гаруй сурагчид оролцож байна.
Мөн Хэнтий аймгийн нийт төгсөх ангийн 700 гаруй сурагч дүү нартаа “ШИНЭ АЛХАМ 2024” ном болон YESH.MN платформын 10 сарын эрхийн хамт гардууллаа. Энэхүү ном нь мэргэжлээ зөв сонгох, амжилтад хүрэх өргөн боломжуудыг олж харахад өчүүхэн ч атугай хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Gankhuleg Munguntsog