НОРОВЛИН СУМАНД 400 СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

2023.11.13
202З оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын Соёлын төвийн барилга угсралтын ажилд Барилга байнууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж үүрэг даалгаварын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.
Тус барилга нь тэнхлэгээрээ 43.6мх39м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, 14мх12м хэмжээтэй хагас зоорьтой 2 давхар 400 суудалтай соёлын үйлчилгээний зориулалттай барилга юм.
Тус барилгын зураг төслийг "Хатанбаатар" ХХК зохиож, барилгын ажлыг "Си Эйч Би Жи Констракшн" ХХК гүйцэтгэлээ
Захиалагчийн техникийн хяналтыг БХТөв,Хэнтий аймгийн ГХБХБГазар хамтран хэрэгжүүлэв.