2024 ОНЫ УТХО-аар ХЭНТИЙ АЙМАГТ ШИНЭЭР 24, ШИЛЖИХ 18 АЖИЛ ХЭРЭГЖИНЭ

2023.11.13
МУ- ын 2024 оны Улсын нэгдсэн төсөв УИХ-аар өнөөдөр орой батлагдлаа.
2024 онд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын авто замууд үргэлжлэх бөгөөд шинэ авто замууд баригдана. "Шинэ хөдөө” төслийг эхлүүлж, алслагдсан багуудад үүрэн холбооны сүлжээ тавигдаж, спорт заал, цэцэрлэг, ясли, өрхийн эмнэлэг зэрэг нийгэм, соёлын байгууламжууд баригдаж, Чингис хотын инженерийн шугам сүлжээ 3,4,5 дугаар багуудад хэрэгжинэ.
Сумдад цэвэрлэх байгууламжууд, иргэдэд үйлчлэх мэдээллийн төв баригдсанаар ард иргэдийн аятай тухтай үйлчлүүлэх, амьдрах, бизнес эрхлэх орчинг сайжруулах үндэс бүрдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: УИХ-ЫН 18 ДУГААР ТОЙРГООС СОНГОГДСОН ГИШҮҮДИЙН АЖЛЫН НЭГДСЭН АЛБА