“СТАРТ-АП” ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ШИЛДГЭЭР ТОДОРСОН БАГТ 10 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2023.11.08
Уламжлал болгон зохион байгуулагддаг залуучуудын гарааны бизнесийг дэмжих “СТАРТ АП” хөтөлбөрт нийт 9 баг оролцсоноос 2 дугаар шатанд 4 баг шалгарч хурдасгуур хөтөлбөрт хамрагдах эрхээ авсан. Үүнээс 1 баг нь өөрийн хүсэлтээр татгалзаж, О.Отгонболор ахлагчтай “Арьсан гар урлал" баг, М.Зулбадрах ахлагчтай "Гялс-хивс цэвэрлэгээ" баг, Э.Тэмүүжин ахлагчтай "Авто засвар цахилгаан руль засвар" баг, М.Мөнх-эрдэнэ ахлагчтай “Малын ногоон тэжээл үйлдвэрлэл” багууд
09 сарын 28- наас 11 сарын 03-ны хооронд 5 долоо хоногийн хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн сургагч багшийн зөвлөгөө, менторын үйлчилгээ авч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх сургалтад хамрагджээ.
Эдгээр багууд 2023 оны 11 сарын 06-ны өдөр сүүлийн шатны шалгаруулалт буюу “Start up Demo day” арга хэмжээнд хамрагдаж бизнесээ танилцуулж, ажлын хэсгийн гишүүдийн нийлбэр оноогоор Хэрлэн сумын 1-р багийн М.Зулбадрах ахлагчтай “Гялс” баг шилдэг “Старт ап” багаар шалгарч эргэн төлөгдөх нөхцөлгүй 10 сая төгрөгийн дэмжлэг авлаа.