ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖ, ОРЧИН НӨХЦЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2023.11.03
"Invest Khentii 2023" хөрөнгө оруулалтын чуулганы нэгдүгээр салбар хуралдаан "Хэнтий аймгийн хөдөө аж ахуй (мал аж ахуй, газар тариалан) жижиг дунд үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалт сэдвээр өрнөлөө.
Хуралдааны илтгэгч болох аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцууллаа. Модератороор МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн тоймч Ө.Цогт-Эрдэнэ, панелистаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, М-Агро ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Мөнхбат, Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан нар дээрх сэдвийн хүрээнд хэлэлцлээ.