“ХОРТОЙ УС” ХҮҮХДИЙН ДУУЛАЛТ ЖҮЖГИЙГ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОЛОО

2023.11.01
Аймаг орон нутгийн зүгээс “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд соёл урлагаар дамжуулан өсвөр насны хүүхэд, багачуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хортой ус” дуулалт жүжгийг олны хүртээл болгох зорилгоор төсөв тусгасан. Тус жүжгийн зохиолч, ерөнхий найруулагчаар МУСТА Б.Мөнх-Амьдрал ажиллаж Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид амилуулан өнөөдөр олны хүртээл болголоо.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав оролцож үг хэлсэн юм. Тэрбээр “2022, 2023 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ээр зарлаж хүүхэд багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг бүхий л зүйлд анхаарч олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь соёл урлагаар дамжуулан хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил юм. Энэ хүрээнд өнөөдрийн энэхүү дуулалт жүжгийг хүүхдүүд та бүхэнд Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид амилуулан хүргэж байна. Ингээд хүүхэд багачууд та бүхэн минь “Хортой ус” дуулалт жүжгийн цаад утгыг сайн ойлгож тухлан сууж үзээрэй” гэв.