БАЯН-АДАРГА СУМАНД ЗДТГ-ЫН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРНО

2023.10.31
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Баян-Адарга суманд баригдаж буй Нутгийн удирдлагын ордны шинэ барилгын ажлын явцтай танилцлаа.
Тус барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар гадна дулаан, цэвэр ус, бохирын ажил гүйцэтгэж байна. Гүйцэтгэгчээр “Дэлгэр констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 20-ны дотор ашиглалтад хүлээлгэн талаар хэллээ.