ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ААНБ-ЫН АЖИЛЧДАД ХАБЭА-Н СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.10.30
Хэнтий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс энэ сарын 27, 28-нд Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдах болон инженер техникийн ажилтанд зориулсан Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа. Сургалтыг ХАБЭА-н тухай ойлголт, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг сэдвээр Эрхэс сувд” компанийн ХАБЭХ-н сургагч багш Б.Ундрам, Э.Нандинцэцэг нар удирдан явууллаа.
Сургалтын хүрээнд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн байгууллаа. Тэмцээний нэгдүгээр байрт урд бүсийн сумдын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын баг тамирчид шалгарлаа.