Мэдээ мэдээлэл
ЦЭНХЭРМАНДАЛ СУМАНД 300 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВ БАРИГДАЖ БАЙНА
2023.10.27
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Цэнхэрмандал суманд ажиллалаа. Энэ үеэрээ тус суманд Соёлын яамны захиалгаар баригдаж буй 300 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Гүйцэтгэгчээр "Дарви өргөө" компани ажиллаж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын ажлыг дуусгах боломжгүй байдалд хүрээд байгаа юм.
Одоогийн байдлаар шал цутгалт хийгдсэний дараа карказ угсрах ажлыг гүйцэтгэхээр байна. Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан бетон цутгалтыг электродын аргаар хийх аж. Ирэх оны тавдугаар сард тус барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа талаар гүйцэтгэгч компанийн инженер хэлэв.
Аймгийн Засаг дарга уг барилгын ажлыг гацаахгүйгээр яаравчлуулахыг анхааруулсан юм.