МОНГОЛ ГЭРТ ЗОРИУЛСАН ЧИП БАГЦЫГ 11 ИРГЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО

2023.10.17
Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх төслийн нээлт энэ сарын 13-нд боллоо. Нээлтийн өдрөөр тус багцыг 11 иргэнд гардуулсан бөгөөд нийт 50 иргэнд үнэ төлбөргүй олгох юм. Энэ талаарх мэдээллийг харъяа багийн төвдөө хандан авах бөгөөд өргөдөл өгөх боломжтой.
Уг төслийг НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА), Монгол Улсын Засгийн газрын санхүүжүүлэлттэйгээр Пийпл Ин Нийд /People In Need/ ТББ, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо /ТоС Холбоо/, ШУТИС хамтран хэрэгжүүлж буй.
ЧИП багц нь нэмэлт дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй халаалт болон агаар сэлгэлтийн гурван багцаас бүрддэг. Нийт багцын үнэ байршлаас хамаарч 2,800,000-3,000,000 төгрөг бөгөөд Хаан, Хас, Төрийн банкны Ногоон зээл, Транскапитал ББСБ, GSB капитал, Нөмөр, Нэткапитал зэрэг банк бус санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээлээр авах боломжтой юм.