Мэдээ мэдээлэл
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
2023.10.13
Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 11-ний хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүллээ.
Төслийн шинэчлэлээр:
Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ.
Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа тогтмолжино.
Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хууль тогтоомжийн хэрэгжилт анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
Салбар бүр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх төсвийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлнэ.
Сургалтын орчин, дотуур байранд үе тэнгийн дээрэлхэл гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалт бүхий бүтэц ажиллаж, интернэт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага сайжирна.
Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгааллын зохицуулалт тодорхой болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэнэ.
Хүүхдэд хүргэх хүүхэд хамгааллын үйлчилгээ нэр, төрөл тодорхой болж, тэдгээрийг хүргэх зохицуулалт тодорхой болж хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.
Хамгааллын үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжрах юм.