Мэдээ мэдээлэл
ЧИНГИС ХОТЫН ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫГ ШУУРХАЙ ГҮЙЦЭТГЭЖ ДУУСГАХЫГ АНХААРУУЛЛАА
2023.10.13
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Чингис хотын үерийн байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй "Нью констракшн" ХХК-ийн ажлын явцтай танилцаж суваг, шуудууг шуурхай тэгшилж янзлах үүрэг даалгавар өгсөн. Үүний үр дүнд өчигдөр буюу энэ сарын 14-ний шөнө Хишигийн уулзвар, баруун дөрвөн замыг сэтэлж хоолой байршуулан асфальтаар хучууллаа. Ингэснээр замын хөдөлгөөнд автомашинтай иргэд саадгүйгээр оролцох боломжоор шуурхай хангагдлаа.
"Нью констракшн" компанид үерийн байгууламжийн ажлыг хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан яаралтай гүйцэтгэж дуусгахыг анхаарууллаа. Мөн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хяналтын ажлаа хариуцлагатай гүйцэтгэн, тус компанийн ажлыг чанартайгаар, түргэн шуурхай гүйцэтгүүлэхийг үүрэг болголоо.