Мэдээ мэдээлэл
Хэнтий аймаг Хэрлэн сум “Шинэ Өндөрхаан “ хороололд баригдах “Түлхүүр гардуулах” гэрээний нөхцөлтэй, өөрийн хөрөнгөөр барих 2 блок 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын урилга.
Огноо: 2023-10-09.
Сонгон шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Блок-6 30 айл, Блок-7 30 айлын орон сууцны барилга.
Сонгон шалгаруулалтын дугаар: ХОС-2023/02
“Хэнтий орон сууц” ОНӨААТҮГазар нь эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй өөрийн хөрөнгөөр баригдах нөхцөлтэй Багц-1 Блок-6 30 айл, Багц-2 Блок-7 30 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай цахим сонгон шалгаруулалтын материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Аудитаар баталгаажуулсан 2022 оны жилийн эцсийн тайлан санхүүгийн тайлан
Дараах ажлын төрлүүдээр авсан Тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнд:
БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1
Сонгон шалгаруулалтад оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагчид дараах нэмэлт нотлох баримтыг ирүүлэх:
Улсын бүртгэлийн гэрчилгээ
Харилцагч Банкны тодорхойлолт
Шүүхийн тодорхойлолт /Иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй байх/
Нийгмийн даатгалын тодорхойлолт
Татварын тодорхойлолт /2023 оны 2 дугаар улирлын байдлаар/
Инженер техникийн мэргэжилтээ ажилчдын жагсаалт ирүүлэх
Сонгон шалгаруулалтад оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудыг жагсаан ирүүлэх, өмчлөгчийг нотлох. Түрээслэхээр бол түрээсийн гэрээг нотариатаар батлуулж ирүүлэх
Сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хэнтий аймаг Хэрлэн сум “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГазар
Цахим хаяг: /khentiikhos@gmail.com/, Утас: 89001134, 98271111, 88089833