ЧИНГИС ХОТЫН 8 БАЙРШИЛД ДЭД СТАНЦ НЭМЖ СУУРИЛУУЛЖЭЭ

2023.10.08
Эрчим хүчний шинэчлэлийн ажлын хүрээнд цахилгааны бүх тулгуурыг сольж, ухаалаг тоолуураар хангаж байгаа бөгөөд Чингис хотын хэмжээнд 8 байршилд нэмж дэд станц суурилуулжээ. Ингэснээр хотын хэмжээнд цахилгааны хүчдэл буурах асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Шинэ шугам сүлжээнд холбох ажил ид явагдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор 10-р сард хүчдэл таслах хязгаарлах ажил хийгдэх тул иргэд та бүхэн хүлээцтэй хандахыг сануулж байна.
Мөн өрх бүр цахилгааны шинэ шугамд холбогдох тул кабель утсаа шинэчлэн бэлтгэл хангахыг Цахилгаан түгээх сүлжээ салбараас мэдэгдлээ.