ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ "ЦАХИМ БИЧВЭР-АЛБАН БАРИМТ ХӨТЛӨЛТ" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2023.10.06
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс төрийн албан хаагчдын дунд Үндэсний бичгийн "Цахим бичвэр-Албан баримт хөтлөлт" сургалт зохион байгууллаа.
Сургалтын тус зөвлөлийн ажлын албаны эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Цэвээндорж, Архив бичиг хэрэг, дотоод хяналт хариуцсан ажилтан Г.Хэрлэнцэцэг нар удирдан явуулсан бөгөөд төрийн 50 байгууллагын 140 гаруй албан хаагч хоёр ээлжээр хамрагдлаа.
Маргааш буюу энэ сарын 6-нд тус зөвлөлийн албан хаагчид Хэнтий аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах юм.