Мэдээ мэдээлэл
“ГОВЬ” ХК ЧИНГИС ХОТЫН САЛБАРТ АЖИЛЛАХ АЖИЛТНУУДАА СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА
2023.10.06
Хэнтий аймгийн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу “Говь” хувьцаат компани орон нутаг дах анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймгийн Чингис хотод байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр тус компанийн ажлын хэсгийнхэн Чингис хотод хүрэлцэн ирж ажилтнуудаа сонгон шалгаруулж байна. Нийтдээ 129 иргэн бүртгүүлснээс эхний ээлжинд 30 хүнийг сонгон авч ажиллуулах бөгөөд явцдаа үйлдвэрээ өргөжүүлж, 100-120 ажилтантай болохоор төлөвлөсөн байна.
Ажилтнуудын хувьд нас, мэргэжил заахгүй кителийн машин дээр ажиллуулж ур дүйг нь харахаас гадна ярилцлага хийж дүгнэх юм байна. Сонгосон 30 хүнээ өөрийн чадвараас нь хамаарч 1 сараас дээш хугацаанд дадлагажуулах бөгөөд энэ хугацаандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна. Дадлагын хугацаа дуусмагц үндсэн ажилтнаар авч хийснээрээ цалинжих бөгөөд дундаж цалин 2,7 сая төгрөг хүртэл байдаг аж.
Үйлдвэр 10 дугаар сарын 16-нд шинэ чуулгын Б1 давхарт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлнэ.