ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

2023.10.04
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал нар хог хаягдлыг ангилан ялгах, хадгалах, тээвэрлэх, борлуулах, арга зүйгээр хангах, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр сургалт явуулахад хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Үүний хүрээнд тус холбооны тэргүүн Хэнтий аймагт хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга болон Хэрлэн сумын Засаг дарга, хот тохижилтынхонтой уулзаж, хог хаягдлын талаар судалгааг хийж байна.