Мэдээ мэдээлэл
"МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГА, ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТИЙН ЧИП БАГЦ"-ЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ
2023.10.03
НҮБ-ын Хүүхдийн сангийн "Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар" хөтөлбөрийн хүрээнд "Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц"-ыг хэрэглээнд нэвтрүүлэх төсөл Хэнтий аймагт хэрэгжих гэж байна. Үүнтэй холбогдуулан АЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж төслийн багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр анхны хурлаа хийлээ.
Монгол гэрийн ЧИП багцад дулаалга, халаагуур, агаар сэлгэлтийн багц багтана. Уг багцыг монгол гэрт амьдардаг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлснээр нүүрсээр галладаг уламжлалт зуухыг халж, оронд нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, гэрийн хаалганд суурилдаг агаар шүүгч суурилуулж, ус, салхины хамгаалалттай нэмэлт бүрээсээр гэрийг дулаалснаар гэр доторх агаарын чанарыг сайжруулахын зэрэгцээ гадна агаарын бохирдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.
Төслийн баг энэ сарын 12-нд Хэнтий аймагт ажиллаж төслийн нээлтээ хийнэ.