ЗҮҮН БҮСИЙН АЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН НААДАМД ХЭНТИЙ АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

2023.10.02
Зүүн бүсийн аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын спортын аварга шалгаруулах олон төрөлт тэмцээн өнгөрөгч есдүгээр сарын 28, 29-нд Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Тэмцээнд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод аймгийн 150 орчим баг тамирчид оролцлоо.
Хэнтий аймгаас 48 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, шатар зэрэг спортын дөрвөн төрөлд амжилттай оролцож багийн нийт дүнгээр тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо.