Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САМБАР БАЙРШУУЛЛАА
2023.10.02
Байгууллага бүр үүдэндээ ханын самбар байршуулж тухайн байгууллага, албан хаагчдынхаа фото зураг, цаасан мэдээллийг байршуулдаг. Харин аймгийн Засаг даргын Тамгын газраас энэхүү уламжлалт хэв маягийг өөрчилж ухаалаг дэлгэц байршуулж, албан хаагчдынхаа мэдээллийг цахимаар танилцуулж байна. Тодруулбал тухайн албан хаагчийн зурган дээр дарахад албан тушаал, мэргэжил туршлага, мэйл хаяг утасны дугаар гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.
Мөн албан хаагчид болон мэдээлэл солигдсон тохиолдолд заавал хэвлэх шаардлагагүй болсноороо давуу талтай юм.
Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ”ХУРДАН” төвийн албан хаагчаар дамжуулан 35 төрийн байгууллагын 440 төрлийн лавлагаа, мэдээллийг АЗДТГ-ын угтах үйлчилгээнээс авах боломжтой.