АХМАДЫН УРЛАГИЙН НААДАМД ХЭРЛЭН СУМ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2023.10.01
Аймгийн Засаг даргын ивээл дор өнгөрөгч есдүгээр сарын 27, 28-нд Ахмадын урлагийн наадам Чингис хотноо зохион байгуулагдлаа.
Тус наадамд 18 сумын нийт 226 ахмад настан гоцлол ардын дуу, гоцлол зохиолын дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, ардын харилцаа дуу, уран уншлага гэсэн зургаан төрөлд идэвх зүтгэлтэй, амжилттай оролцлоо.
Төрөл тус бүрээс эхний гурван байр шалгаруулж шагнал гардуулсан. Мөн сум тус бүрээс хоёр оролцогч гар урлалын бүтээгдэхүүнээр оролцлоо. Багийн нийт дүнгээр тэргүүн байрт Хэрлэн сум, дэд байрт Батноров сум, гутгаар байрт Баянхутаг сум, тусгай байранд Жаргалтхаан, Дадал сум шалгарлаа.