АХМАДУУДАД ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2023.09.29
Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Манлайлагч ахмад” чуулга уулзалт, Ахмадын урлагийн 3-р наадамд Хэнтий аймгийн 17 сум нэг тосгоны нийт 600 гаруй ахмадууд оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Нийгмийн даатгалын багц хууль, Ахмад настны хуулийн хэрэгжилт, инфляцитай уялдсан цалин, тэтгэврийн нэмэгдэл олгох шийдвэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, энэ парламентын үед хэрэгжиж эхэлж буйг онцлов.
Үүнчлэн итгэлцүүр хэрэглэсэн цалингаас тэтгэврийг дахин бодсоноор ижил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн зөрүү ойртох юм байна.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалыг урин авчирч Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн хуулийн гол гол өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.