Б.АЛТАНТОТЬ “ЧИНГИС ХААНЫ ЦОМ-2023” ОЛОН УЛСЫН ТОГООЧДЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2023.09.29
МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингис хааны цом-2023” олон улсын тогоочдын тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлөн оролцсон Б.Алтантоть Ази хоолны төрөлд хүрэл медаль хүртжээ.
Түүнийг тэмцээнд оролцоход нь аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын зүгээс 1,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн тул талархлаа илэрхийлж, тэмцээнийхээ амжилтаас танилцууллаа.
ЧИНГИС ХААН ЦОМ-2023” тэмцээн нь энэ жил олон улсын А зэрэглэлттэй болж, Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа өндөр чансаатай тэмцээн гэдгээрээ онцлогтой бөгөөд Ази хоолны төрөлд 8 орны 36 тогооч өрсөлджээ. Б.Алтантоть нь 2019 онд зохион байгуулагдсан тус тэмцээнээс цагаан хоолны төрөлд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Түүний цаашдын зорилго нь эрүүл мэндэд тустай, өртөг багатай хоол хүнсээр иргэдийн хангах бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хуваариа хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа талаараа ярилаа. Мөн ажлынхаа хажуугаар давсаар бүтээл урлаж “Хан бүргэд” дэлгүүрийн Хэнтийн брэнд тасгаар борлуулдаг аж.