ХЭНТИЙ АЙМАГ ӨНДӨГНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДДОО ХАНГАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

2023.09.28
Хэрлэн сумын 6-р баг буюу малчдын хороонд “Хэрлэн өндөг”-ний үйлдвэр шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус үйлдвэр нь одоогийн байдлаар 2000 тахиатай бөгөөд өдөрт 1900-2000 ширхэг шинэхэн өндгийг хэрэглэгчдийн гар дээр хүргэж байна.
Энэхүү үйлдвэрийг Улаанбаатар хотоос шилжиж ирсэн залуу гэр бүл энэ оны 7 дугаар сард байгуулсан юм. Тэрээр 21 аймгийг судалж, явсны эцэст Хэнтий аймгийг сонгож ийнхүү зориулалтын, стандартад нийцсэн үйлдвэрийг байгуулжээ. Мөн цэвэр, аюулгүй орчинд өдөр бүр шинэ өндгийг ард иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх нь тус үйлдвэрийн эрхэм зорилго.
“Хэрлэн өндөг”-ийг хэрэглэгчид 99 супермаркет, Ханбүргэд, Жүрж, Нутаг, Оргих, Баянхаан зэрэг дэлгүүрүүдээс худалдан авч болох юм. Мөн гар дээрээс буюу шууд үйлдвэр дээр очиж, үйлдвэрийн үнээр нь авч болохоороо онцлогтой.
Ингэснээр Хэнтийчүүд бид анхдагч хүнсний хэрэглээ болох өндөгний хэрэгцээгээ дотооддоо хангах боломжтой боллоо.
Хэрлэн Өндөг