“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН ХАМТ ОЛОНД ХАЛУУН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2023.09.28
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд байрлах “Монгол-Оросын найрамдал” хөшөө цогцолборыг Хэнтий аймгийн 100 жилийн ойд зориулан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс сэргээн засварлаж, тохижуулжээ. Тус хөшөөг анх Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор 1973 онд бүтээсэн юм.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлийг бүрүүлсэн Х.Хэрлэн даргатай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олонд халуун талархал илэрхийлье.