Мэдээ мэдээлэл
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” 2023 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР 51,6 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2023.09.26
"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд 18 сум, 4 тосгоны 250 иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоод, 180 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, одоогийн байдлаар 51,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ үеэр шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ногоочид, зохион байгуулалт сайтай оролцсон сумдыг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай.
Үүнд шилдэг сумаар Дархан сум, дэд байранд Хэрлэн сум, гутгаар байранд Биндэр сум тус тус шалгарсан юм.
Мөн “Эрүүл хүнс 2023” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр:
1. Батширээт сумын Б.Галсан
2. Мөрөн сумын “Сүүт хөх өндөр” хоршоо
3. Баянмөнх сумын Б.Эрдэнэчимэг
Шилдэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр:
1. Дархан сумын Д.Ганхуяг
Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр:
1. Хэрлэн сумын “Дрэйм кэйк”
2. Өмнөдэлгэр сумын Т.Одончимэг
Шилдэг зөгийн бал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр:
1. Биндэр сумын И.Энхчимэг
Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр:
1. Дадал сумын “Дадал хийц цай” бүтээгдэхүүнээр С.Мөнхчимэг
Шинэ ургац-2023 үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос Шилдэг ногоочноор:
1. Норовлин сумын Г.Доржханд
2. Мөрөн сумын Ц.Нэргүй
Шилдэг даршилсан ногоо төрөлд
1. Баян-Овоо сумын Ч.Тэрбиш
Шилдэг боловсруулсан жимс, жимсгэнэ төрлөөр
1. Батноров сумын Р.Чулуунбилэг
Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос “Шилдэг мод, модон эдлэл”-ийн төрлөөр
1. Дадал сумын Б.Энхтүвшин
Шилдэг гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн төрлөөр
1. Хэрлэн сумын Ц.Үүрийнтуяа
Шилдэг оёмол бүтээгдэхүүн төрлөөр
1. Батноров сумын “Гурван бүлэг”
Шилдэг арьс ширэн эдлэл төрлөөр
1. Хэрлэн сумын Л.Мөнхцэцэг
Шилдэг брэнд бүтээгдэхүүний багц төрлөөр
1. Дадал сумын Ц.Болорцэцэг
Шилдэг шинэ санаа шилдэг бүтээл /Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн/ төрлөөр
1. Бор-Өндөр сумын А.Мөнхбаатар
2. Цэнхэрмандал сумын “Өгөөж мандал дэвжих” хоршоо тус тус шалгарчээ.
Шагналыг аймгийн удирдлагууд болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид гардуулан өгч баяр хүргэлээ.