ХЭНТИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН 21 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023.09.28
Хэнтий аймгийн ИТХ-ын 21 дүгээр хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралд оролцвол зохих 39 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч танхимаар болон цахимаар оролцож байгаа бөгөөд дараах 8 асуудал хэлэлцэж, 1 асуудлаар танилцуулга хийнэ. Үүнд:
1. “Аюулгүй амар тайван Хэнтий” арга хэмжээ батлах тухай
2. Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
3. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
4. “Хэнтий ус” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай
5. Хар ямаатын байгалийн нөөц газрын 2023-2032 онд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын горим батлах тухай
6. 2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
7. Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх актлах тухай
8. Үнэ бууруулж худалдах тухай
Танилцах асуудал:
9. /1/.Хэнтий-Ус ХХК-н мэдээлэл сонсох тухай