"ИРГЭДИЙН ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023.09.26
Аймгийн ИТХ-ын шийдвэрээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал санаачилгыг тусгах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй хүргэх зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын 26-ны өдрийг “Иргэдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн “Иргэдийн өдөр” нь Хан Хэнтий уулын аймаг байгуулах түүхэн түүхэн шийдвэр гарсан өдөр гэдгээрээ онцлогтой.
Тиймээс өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдээ хүргэх зорилгоор төрийн 27 байгууллагын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр”, соёл урлагийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой “соёлын ажилтны өдөр”, орон нутагтаа үйлдвэрлэсэн баялаг бүтээгчдийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг хамтатган зохион байгуулж байна.