Мэдээ мэдээлэл
97 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГСНӨӨС 24 ИРГЭН ТЭНЦЛЭЭ
2023.09.25
Төрийн албаны ерөнхий шалгалтад Хэнтий аймгаас 97 иргэн бүртгүүлсэн. Шалгалтыг энэ сарын 20-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд дөрвөн ээлжээр, нэг ээлжинд 25 иргэн орохоор зохион байгууллаа. Ирц 86.6 хувьтай явагдсан бөгөөд 84 иргэн шалгалт өгснөөс ерөнхий мэдлэгийн шалгалтад 36, Монгол хэл, бичгийн шалгалтад 27, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 24 иргэн тус тус тэнцлээ.
Шалгалтын явцыг олон нийтэд нээлттэй ил тод байлгах зорилгоор шалгалт авах анги, танхимд дуу, дүрс бичлэгийн төхөөрөмжөөр байрлуулсан юм.