ӨСВӨРИЙН МОРИН ХУУРЧДЫН АНХДУГААР УРАЛДААНД БОР-ӨНДӨР СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

2023.09.25
Монголчууд бидний өнө эртнээс дээдлэн ирсэн “Молор-эрдэнэ морин хуур”-ын хөг аяыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор МУСТА, хөгжмийн багш А.Эрдэнэжамц агсны үр хүүхэд санаачлан аймгийн ЗДТГ, БШУГ, СУГ-тай хамтран “Үүлэн бор-2023” өсвөрийн морин хуурчдын анхдугаар уралдааныг Чингис хотноо зохион байгууллаа.
Тус тэмцээнд Бор-Өндөр, Хэрлэн, Баян-Адарга сумдаас нийтдээ 30 гаруй хүүхэд оролцож, хоёр насны ангиллаар өрсөлдсөн юм. Тэгвэл тэмцээний 11-14 насны ангилалд 1 дүгээр байрыг Бор-Өндөр сумын ЕБС-ийн сурагч О.Ууган-Эрдэнэ, 15-18 насны ангиллын 1 дүгээр байрыг Бор-Өндөр сумын ЕБС-ийн сурагч О.Дүүрэнжаргал нар тус тус эзэллээ.
Цаашид морин хуур тоглодог авьяаслаг хүүхэд залуусыг тодруулж, дэмжих зорилгоор энэхүү тэмцээнийг жил бүр, өргөн хүрээнд зохион байгуулах болно гэдгээ зохион байгуулагчид онцоллоо.