ЗҮҮН АЙМГУУД ХАМТРАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛНЭ

2023.09.25
"Дорнодын шинэ сэргэлт-2023" хөрөнгө оруулалтын чуулганд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан оролцож, зүүн бүсийн хөгжил-хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавилаа.
Монгол улсын Засгийн газраас 21 аймгийг 6 аялал жуулчлалын бүс нутагт хуваасны 5 дугаар бүс буюу “Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газрууд бүхий аялал жуулчлалын бүс нутагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд багтсан байдаг. Тиймээс энэхүү салбарт хамтран ажиллаж Түүхэн аялал жуулчлал, Байгалийн аялал жуулчлал, Соёлын аялал жуулчлал гэсэн 3 чиглэлээр газар зүй, байгаль, түүх, соёлын онцлогт тулгуурлан бүсчлэн хөгжүүлэх боломж байгаа талаар илтгэлдээ дурдсан юм.
Үүнд:
✅3 аймгийн хамтарсан аяллын маршрутын дагуу хамтарсан “ФАМ ТУР” зохион байгуулж гадаад, дотоодын жуулчдыг татах
ОХУ, БНХАУ болон гуравдагч орны муж, хотуудад очиж зүүн 3 аймгаа хамтдаа сурталчлах эвент арга хэмжээг нэгдсэн уриан дор /“Welcome to land of Chinggis khaan”/ зохион байгуулж гадаадын жуулчдыг татах
✅Зүүн бүсийн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийг холбох, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг харилцан сурталчлах замаар бүс нутгийн аялагчдыг татах
✅Хамтарсан аялал жуулчлалын видео танилцуулга хийх /Орос, Англи, Хятад хэл дээр/
✅Орон нутгийн эвент арга хэмжээг давхардуулахгүй зохион байгуулах
✅Бүсийн эвент арга хэмжээг бий болгох
✅Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
✅Ульхан боомтыг авто замаар холбох
✅ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Харбин, Манжуур зэрэг хотууд руу шууд нислэгтэй болгох
✅Дэд бүтцээ түшиглэн аялал жуулчлалын мэдээллийн төв бүхий түр буудаллах цэг бий болгох гэсэн тодорхой саналуудыг дэвшүүлж хэлэлцүүллээ.