Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСАД ЭМ ЗҮЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
2023.09.25
Монгол Улсад орчин цагийн эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Хэнтий аймагт эм хангамжийн алба үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойн баяр өнгөрөгч баасан, бямба гарагт боллоо.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож Хэнтий аймгийн эм зүйн салбарын нийт ажилтан эм зүйч, эм найруулагч нарт баяр хүргэн амжилт хүслээ.
Аймгийн хэмжээнд нийт 50 эмийн сан үйл ажиллагаа явуулж 150 эм зүйч, эм найруулагч ажиллаж байна.