"20К" КЛУБИЙН ХАМТ ОЛОН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР НУТГИЙГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧИЛНА

2023.09.22
Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг зүүн бүсийн аялал жуулчлалын тулгуур төв болгон зарласан. Үүнтэй холбогдуулан түүхэн зургаан цогцолбор бүтээн байгуулах ажил үргэлжилж эхнээсээ ашиглалтад орсоор байгаа билээ.
Тэгвэл Эзэн Чингис хааны төрсөн нутаг, түүхэн газрыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор "20К" клубийн хамт олон Хэнтий аймагт хүрэлцэн ирлээ.
Тодруулбал, Ардын жүжигчин Н.Сувд, найруулагч Ц.Хүсэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч судлаач Г.Бадамсамбуу тэргүүтэй 40 гаруй эрхмийг аймгийн удирдлагууд, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн хамт угтан авлаа.
20К Клуб нь гурван Хөдөлмөрийн баатар, 28 Гавъяаттай нийт 300 гаруй гишүүдтэй, нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн хамт олон билээ.