ХОС-ЫН ЗАХИАЛГААР БАРИГДАЖ БАЙГАА 110 АЙЛЫН ОРОН СУУЦ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

2023.09.20
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Хэнтий орон сууц ОНӨААТҮГ-ын /ХОС/ захиалгаар шинэ Өндөрхаан хороололд баригдаж байгаа 3 блок 110 айлын орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа. Эдгээр барилгыг “Алсын солонго” ХХК, “Гэрэлт Өндөрлөг” ХХК, “Саус гоби” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 1 мкв нь төлбөрийн нөхцөлөөсөө хамаарч 1,9-2,3 сая төгрөгийн үнэтэйгээр захиалга авч байгаа юм байна.
Барилгын ажил 11 дүгээр сарын дундуур бүрэн дуусаж, ашиглалтад орно.
Дашрамд сонирхуулахад ХОС-ын захиалгаар баригдсан 60 айлын орон сууц өнгөрсөн жил ашиглалтад орж, айл өрхүүд гал голомтоо бадраасан билээ.