ХЭРЛЭН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙГ ЦЭВЭР, БОХИРЫН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОНО

2023.09.20
Хэрлэн сумын Соёлын төв 1962 онд ашиглалтад орсон бөгөөд тэр цагаасаа хойш их засвар хийгдээгүй тул үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм. Тэгвэл энэ онд аймгийн Орон нутгийн төсвийн 396 сая төгрөгийн хөрөнгөөр тус барилгад их засвар хийж, ашиглалтад оруулжээ. Засварын ажлыг "Юу Зэт-Эрдэнэ" ХХК гүйцэтгэсэн бөгөөд дээвэр, гадна фассадны засвар, дотор хана, өрөө, тайзны заслын ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна өөрсдийн хөрөнгөөр нэлээдгүй ажлуудыг нэмэлтээр хийсэн байна.
Гэсэн хэдий ч тус байгууламж нь өдийг хүртэл цэвэр бохирын шугамд холбогдоогүй бөгөөд холболтын ажлыг хийхэд зам сэтлэхээс өөр боломжгүй болоод байсан юм. Харин аймгийн Засаг даргын зүгээс хувийн хэвшлийн ААН-тэй харилцан ойлголцолд хүрч, цэвэр бохирын шугамд холбох бүрэн боломжтой болсноор ажлаа эхлүүллээ.