Мэдээ мэдээлэл
ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ
2023.09.19
Гол нэрийн барааны Даваа гарагийн үнэ 2023 оны 9 сарын 18-ны байдлаар
Үхрийн ястай мах (Кг) дунджаар 15 000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.5 хувиар өссөн байна.
Хонины ястай мах (Кг) дунджаар 9 750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 0.5 хувиар өссөн бол өмнөх сарын дундаж үнээс 4.6 хувиар буурсан байна.
Ямааны ястай мах (Кг) дунджаар 10 000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар өссөн байна.
Элсэн чихэр, задгай (Кг) дунджаар 4 725 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 49.1 хувиар өссөн байна.
Цагаан будаа, задгай (Кг) дунджаар 4 025 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 22.0 хувиар өсчээ.
Шингэн сүү, үнээний, задгай (Л) дунджаар 2 500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 40.4 хувиар өссөн байна.
Алтан тариа, 1-р зэргийн гурил, савласан (Кг) дунджаар 2 206 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 30.0 хувиар өссөн байна.
Шатахуун А-80 (Л) дунджаар 2 727 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 2.1 хувиар өссөн байна.
Шатахуун А-92 (Л) дунджаар 2 517 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 1.6 хувиар буурсан байна.
Шатахуун Дизелийн түлш (Л) дунджаар 3 600 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 2.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.