Хэнтий аймгийн Төрийн архивын тасгаас 2023 оны эхний хагас жилд иргэдэд лавлагаа үйлчилгээ үзүүлсэн байдал болон бусад хийсэн ажлыг танилцуулж байна.

2023.09.18
Хэнтий аймгийн Төрийн архивын тасгаас 2023 оны эхний хагас жилд иргэдэд лавлагаа үйлчилгээ үзүүлсэн байдал болон бусад хийсэн ажлыг танилцуулж байна.
- Энэ оны нэгдүгээр сарын 10, гуравдугаар сарын 23-ны өдөр албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-тэй холбогдуулан тус тус сургалт зохион байгуулж 128 албан хаагчийг хамрууллаа.
- 243 хадгаламжийн нэгжийн 14690 хуудас баримтыг цаасан хэлбэрээр, 2022 онд 34 байгууллагын 179 хадгаламжийн нэгж зураг төслийн баримтыг тус тус хүлээн авч, акт, бүртгэл үйлдэн, төрийн архивын сан хөмрөгийг 14869 хадгаламжийн нэгжээр нөхөн бүрдүүллээ.
- Төрийн архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комисс /БНШАЗК/-ыг 2 удаа хуралдуулж 12 асуудлыг хэлэлцэн, 6 асуудлыг шийдвэрлэн баталлаа.
- Хэнтий аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй хадгалах хугацаа дууссан саналын хуудсыг устгуулах саналыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, улмаар аймгийн ИТХ-аас томилсон ажлын хэсэг баримт устгах ажлыг зохион байгууллаа.
- 2023 оны хагас жилийн байдлаар аймгийн Төрийн архиваас 5 хөмрөгийн 8 дансны 219 хадгаламжийн нэгжийн 17845 хуудас баримтыг цахим хэлбэрт шилжүүлээд байна.
- Лавлагаа үйлчилгээнд нийт 35 байгууллага, 469 иргэний захиалга хүлээн авч, 133 иргэнд 605 жилийн цалингийн тодорхойлолт, 80 иргэнд 409 жилийн мал тооллогын бүртгэл, 544 иргэнд 2755 хуудас тушаалын хуулбар, 250 иргэнд архивын тодорхойлолт олгосон. 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар нийт давхардсан тоогоор 1218 иргэнд үйлчилсэн.
Нийт 421 иргэн үнэлгээ хийлгэж, сар бүрийн 24-ний дотор үнэлгээний төхөөрөмжийн тайланг ЗДТГ-т өгч, мөн E-archives.gov.mn хаягаар иргэдээс 98 захиалга хүлээн авч, хугацаанд нь шийдвэрлэн ажиллалаа.