ЗУУНААС ЗУУНД ӨРТӨӨЛӨН ЗУЗААН ТҮҮХЭЭ АРВИТГАСААР 100 ЖИЛИЙН ОЙТОЙГОО УЧРАН ЗОЛГОЛОО

2023.09.15
Тэртээ 1923 онд Монгол улсын орчин цагийн боловсролын үндсийг тавилцан Өндөрхаан хайрханы энгэрт 3 бор эсгий гэр, нэг багш, 25 сурагчидтайгаар байгуулагдаж байсан Хэрлэн 1 дүгээр сургууль өнөөдөр 100 жилийн ойтойгоо учран золгож, түүхэн баярынхаа нээлтийг хийлээ.
Нээлтэд тус сургуулийн бахархал болсон 6000 гаруй төгсөгч, багш ажилтанууд, хүндэт зочид оролцсон юм.