ДУУТЫН ДАВААНЫ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСЛАА

2023.09.15

Жаргалтхааны зам, Дуутын давааны зам дээр ажиллаад ирлээ. Дуутын даваа дөхөөд ирэхээр л таксины жолоочид, том тэрэгний жолоочид, зүүн аймгийг чиглэн яваа иргэдийн нурууны хөлс гарч, яаж аятайхан машин тэргээ эвдэлгүй явах бэ гэж боддог. Учир нь 2007 онд энэ зам тавигдсанаас хойш огт иж бүрэн засварын ажил хийгдээгүй 15 жил болсон. Зам биш тамаар давхиж, олон хүний эрдэнэт амь нас эрсдэж, олон хүний эд хөрөнгө энэ зам дээр хохирсон. Замын арчлалт, нөхөх, шинэчлэх ажил мөнгөгүйн улмаас гацаанд орж анхны тавигдсан цагаас эхэлж гар хүрээгүй явсаар Хэнтий аймгийн 100 жилийн босгон дээр Ерөнхий сайдын багцаас 9 тербум гаруй төгрөгөөр дуутын давааны 4 км, Жаргалтхааны 15 км замын ажлыг 07-р сарын 19-өөс 09-р сарын 14 хүртэл хугацаанд Хөвчийн зам ХХК гүйцэтгэж хөдөлгөөнийг нээгээд байна. Чанартай, гүйцэтгэл сайтай хийгдсэн гэж тус замыг зассан компаний төлөөлөл хэлж байлаа. Хамгийн их эвдрэлтэй замыг зассан нь цаг үеэ олсон ажил болжээ