Мэдээ мэдээлэл
ХИЙДИЙН СУУРИНГИЙН АВТО ЗАМЫГ СЭРГЭЭН ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2023.09.12
Хийдийн суурингийн эвдрэлтэй авто зам буюу нэгдүгээр багийн дундуур, урдуур тавигдсан авто замыг улсын чанартай авто замд оруулж, Зам тээврийн хөгжлийн сайдын багцаасаа 1.070 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэснээр авто замыг сэргээн шинэчлэх ажил эхлээд байна.
Тус замыг улсын замд оруулах, шинэчлэх шийдвэрийг эргэн сануулбал, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс гаргах, зам арчлалт, засвартай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллахад тухайн үеийн аймгийн Засаг дарга Ц.Идэрбат уг замын засвар шинэчлэл, шинэ гүүрний асуудлыг дэвшүүлж, улмаар хоёр жилийн дараа ийнхүү бодит ажил хэрэг боллоо.
Тус шинэчлэлийн ажлыг “ Харгуй АЗЗА” ТӨХК гүйцэтгэх юм байна. Мөн цаашид засвар, үйлчилгээг хариуцан ажиллах үүрэгтэй болж байна.