ХЭНТИЙ АЙМГИЙН ''НАМРЫН НОГООН ӨДРҮҮД 2023” АРГА ХЭМЖЭЭ 09-Р САРЫН 26, 27- НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023.09.12
Орон нутгийн бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилготой "Намрын баяр 2023" арга хэмжээ 2023 оны 9 дүгээр сарын 26, 27 -ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно шинээр ашиглалтанд орсон Хөдөө Аж Ахуйн Хөгжлийн төвд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээний үеэр "Эрүүл хүнс 2023", "Шинэ ургацын баяр 2023", "Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаа тус тус зохион явагдах юм. Мөн
-Шилдэг ногоочин
- Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн,
- Шилдэг мах, махан бүтээгдэхүүн,
- Шилдэг гурилан бүтээгдэхүүн,
- Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн,
- Шилдэг даршилж боловсруулсан ногоо,
- Шилдэг боловсруулсан жимс, жимсгэнэ
- Шилдэг модон эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, брэнд бүтээгдэхүүний багц
- Шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүн зэрэг номинациудыг шалгаруулна.
Иймд аж ахуй нэгж, ногоочид, малчид тариаланч, үйлдвэрлэгч та бүхнийг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бүртгэл 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албаны мэргэжилтэн Х.Одонтуяа 98079955 утсаар лавлана уу.