ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР ХУРАЛДЛАА

2023.09.07

Өнөөдөр байгууллагуудын дарга нарын өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар ургац хураалт, намрын ажил болон өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах аймгийн Засаг даргаас өгсөн албан даалгаврын хэрэгжилттэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Хүнс хөдөө, аж ахуйн газраас мэдээлэл хүргэлээ. Түүнчлэн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав энэ онд хүлээн авах бүтээн байгуулалт, цэцэрлэг сургуулийн өргөтгөл болон шинэ барилгын ажил, ирэх оны төсвийн төсөл, Чингис хотын камержуулалтыг сайжруулах, Засгийн газар болон төрийн байгууллагын машины улсын дугаарыг өөр өнгөтэй, QR кодтой болгох шийдвэр гарсантай холбогдуулан солих, Дуутын давааны авто зам, Хэнтий аймагт баригдаж буй авто замын ажлууд, Өндөрхаан хот тохижилттой холбогдуулан мэдээлэл хүргэж, холбогдох үүрэг даалгавар өглөө.