БАЯНХУТАГ СУМЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРЫГ БУУЛГАЖ, ГҮЙЦЭТГЭГЧ ӨӨРСДИЙН ЗАРДЛААР ДАХИН ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЛОО

2023.09.06
Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Боловсролын ерөнхий газар, Барилга хөгжлийн төвтэй хамтран Баянхутаг сумын сургуулийн дотуур байр, Биндэр сумын спорт заал, Хэрлэн сумын 3-р цэцэрлэг зэрэг удааширалтай барилгуудыг шуурхайлах тусгай хурал хийлээ.
Үүний хүрээнд Баянхутаг сумын сургуулийн дотуур байрыг буулгаж гүйцэтгэгч өөрийн зардлаар ахин өрлөг хийх шийдвэр гаргалаа. Биндэрийн сургуулийн спорт заал, Хэрлэн сумын 3-р цэцэрлэгийг 10-р сард багтаан ашиглалтанд оруулах үүргийг компанииудад өглөө. Хэрэв үр дүнд тогтоосон хугацаанд хүрээгүй тохиолдолд гэрээ цуцлах саналыг ахин холбогдох яам руу явуулахаар боллоо.