“БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” ЗӨВЛӨГӨӨН ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.09.06
Боловсролын багц хуулиудыг танилцуулах, 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг ханган байгууллагын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Боловсролын шинэ сэргэлт” зөвлөгөөн Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнийг нээж аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхцэцэг үг хэлсэн бол аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал сэдвэр илтгэл танилцууллаа.
Зөвлөгөөнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагын 500 орчим удирдах ажилтан, ахмад багш, багш, туслах багшийн төлөөлөл оролцож байна.