МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРВАН ОРОЛЦОГЧИЙН НЭГЭЭР БОР-ӨНДӨР СУМЫН ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН А.ӨЛЗИЙСҮРЭН ШАЛГАРЛАА

2023.09.02

Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний шат болох “Шинэ сэргэлтийн бодлого” богино хугацааны сургалтын хүрээнд улсын хэмжээнд зарласан уралдааны шилдэг оролцогчоор Бор-Өндөр сумын ЗДТГ-ын мэргэжилтэн А.Өлзийсүрэн шалгарч, Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулах "Урт хугацааны хөгжлийн бодлого, Төрийн албан хаагчийн оролцоо" сургалтад хамрагдах батламжаар шагнууллаа.