Мэдээ мэдээлэл
АНУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023.08.10
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд "Хөгжлийн төлөө хүнс" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн удирдлагатай уулзалт товлон уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, худалдаа, үйлчилгээ гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл авч буй. Улмаар сонгогдсон гурван аймагт төсөл хэрэгжүүлж туршлага судлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан тэргүүтэй мэргжилтнүүдтэй уулзалт хийн дээрх чиглэлээр санал солилцлоо.
Аймаг орон нутгийн зүгээс усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх, малын тоо өсч бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбогдуулан эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин ажиллахад анхаарч буй талаараа мэдээлэл өгч хэлэлцсэн юм.